Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт автобусны 70-90 хувь хуучирсан байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өчигдрөөс 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт автобусны 70-90 хувь хуучирсан байна
Нийт автобусны 70-90 хувь хуучирсан байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд өчигдрөөс 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан. Үр дүн нь бодитоор мэдрэгдэх болоогүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас нь хэлж байна.

Гэхдээ өчигдөр өглөө Их тойруу болон Яармаг чиглэлд хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоо өглөөний 06:00-07:00 цагийн хооронд 23 хувиар буурсан байна.

Төсөөлж байсан шиг замын хөдөлгөөний ачаалал 12.5 хувиар буурсан бодитой нөхцөл одоогоор хараахан үүсээгүй байгаа. Олон улсад авто замын түгжрэлийг бууруулахад үр дүнтэй гарцуудынх нь нэг бол нийтийн тээврийн хүртээмжтэй байдал гэж үздэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хүртээмж, авто замын ачаалал ямар байдалтай байгааг бид дараах сурвалжилгаараа үзэгч та бүхэнд үзүүлэхээр бэлтгэлээ.

Хуваалцах