Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт дуудлагын 95 хувийг дархлаажуулалт болон шинжилгээний цэгийн байршилтай холбоотой мэдээлэл эзэлжээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8213 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт дуудлагын 95 хувийг дархлаажуулалт болон шинжилгээний цэгийн байршилтай холбоотой мэдээлэл эзэлжээ
Нийт дуудлагын 95 хувийг дархлаажуулалт болон шинжилгээний цэгийн байршилтай холбоотой мэдээлэл эзэлжээ. Зураг: МҮОНРТ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8213 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 95 хувь буюу 6337 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 194 нь гомдол, 2 хувь буюу 169 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 84 % буюу 6883 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 37,051 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 33,810 буюу нийт дуудлагын 91 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах