Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт гэр бүлийн 61.4 хувь нь зөрчил маргаантай

Манай улсын нийт гэр бүлийн 61.4 хувь нь ямар нэг байдлаар гэр бүлийн харилцааны зөрчил маргаантай байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт гэр бүлийн 61.4 хувь нь зөрчил маргаантай
Нийт гэр бүлийн 61.4 хувь нь зөрчил маргаантай. Зураг: МҮОНРТ

Манай улсын нийт гэр бүлийн 61.4 хувь нь ямар нэг байдлаар гэр бүлийн харилцааны зөрчил маргаантай байна. Үүний 90 хувь нь архинаас үүдэлтэй байгааг судалгаагаар гаргажээ. Тиймээс Засгийн газар шинээр боловсруулж байгаа Гэр бүлийн тухай хуульд төрөөс гэр бүлийг зургаан чиглэлээр дэмжих, эцэг эх, гэр бүлийн гишүүдийн хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг чангатгах зэрэг хүүхдэд ээлтэй гэр бүлийн эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд гол өөрчлөлтийг оруулсан байна.

Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Төрийн ордонд болж байгаа "Гэр бүл хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье" үндэсний зөвлөгөөний үеэр онцоллоо.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд гэр бүл зуучлалын үйлчилгээ үзүүлэхийг хориглож байгаа гэж тэрбээр нэмж хэллээ.

Хуваалцах