Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа.
Мэдээллийн алба

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Тодруулбал, наймдугаар сарын 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, наймдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


















