Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ
Нийт нутгаар бороо орж, сэрүүснэ. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаа бороо орж, сэрүүсэхийг анхаарууллаа. Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, наймдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах