Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна
Нийт нутгийн 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлсэн байна.

Үнэлгээгээр наймдугаар сарынн 10-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговийн зарим, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна.

Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 61 хувьд гангүй буюу хэвийн, 22 хувьд гандуу, 17 хувьд гантай байна.

Хуваалцах