Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна
Нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу байна. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн байна.

Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн ганц нэг сумын нутгаар муу байна.

Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Хуваалцах