Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахиу, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Хуваалцах