Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 5 орчим увьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн байна
Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 5 орчим увьд муу, бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уулын нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дундговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.

Хуваалцах