Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийт нутгийн 74 хувьд цастай байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх 10 хоногтой харьцуулахад 5 хувиар багассан байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийт нутгийн 74 хувьд цастай байна
Нийт нутгийн 74 хувьд цастай байна. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 74 хувьд цастай байгаагаас цасны зузаан хамгийн ихдээ Увсын Ховд, Завханы Цэцэн-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдын нутгаар 30-40 см байна.

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх 10 хоногтой харьцуулахад 5 хувиар багассан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Сэлэнгийн Хушаат, Орхонтуул, Өвөрхангайн Төгрөг, Гучин-Ус, Баянголд (2 аймаг 5 сум) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Баянхонгорын Жаргалант, Булганы Баяннуур, Хангал, Рашаант, Гурванбулаг, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Баян-Өндөр, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дархан-Уулын Орхон, Хонгор, Шарынгол, Дорнодын Дашбалбар, Чойбалсан, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чулуунхороотод (10 аймаг 27 сум) цагаанаар зудархуу байна.

Хуваалцах