Нийт сонгогчдын 35.7 хувь саналаа өгөөд байна
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2021"
Мэдээллийн алба

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль-2021"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар явагдаж байна. Өнөөдрийн 16:00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 041 335 сонгогч бүртгэгдсэнээс 719 008 /35.37 хувь/ хүн саналаа өгөөд байна.
Нийт санал өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 109 994 нь "Түр хасав" тэмдэглэгээтэй сонгогч байна. /Жич: “Түр хасав” тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүүхээр тогтоосон, эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг/
Одоогоор хамгийн өндөр ирцтэй нь:
1. Хэнтий аймаг: СНЖ-д бичигдсэн 50.515 сонгогчоос 20 325 буюу 40.56 хувь
2. Сүхбаатар аймаг: СНЖ-д бичигдсэн 41 101 сонгогчоос 16 572 буюу 40.32 хувь байна.
3. Говь-Алтай аймаг: СНЖ-д бичигдсэн 37 527 сонгогчоос 15 062 сонгогч буюу 40.14 хувь
Аймаг/Нийслэл Хэсгийн тоо Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн "Түр хасав" -аас сэргээсэн Ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчид Тоо Хувь Архангай 105 61,274 3 18,611 30.37% Баян-Өлгий 97 61,615 18 18,056 29.30% Баянхонгор 102 56,475 6 18,918 33.50% Булган 70 40,566 5 12,900 31.80% Говь-Алтай 88 37,527 3 15,062 40.14% Говьсүмбэр 9 10,720 0 3,844 35.86% Дархан-Уул 40 65,538 25 22,046 33.64% Дорноговь 57 44,969 12 16,972 37.74% Дорнод 72 51,824 5 15,820 30.53% Дундговь 52 30,359 1 10,174 33.51% Завхан 109 47,389 3 17,556 37.05% Өвөрхангай 110 74,348 3 25,831 34.74% Өмнөговь 61 45,793 9 14,952 32.65% Орхон 38 67,501 16 23,807 35.27% Сүхбаатар 65 41,101 3 16,572 40.32% Сэлэнгэ 56 70,325 4 18,769 26.69% Төв 98 62,044 6 20,350 32.80% Увс 92 51,986 5 17,786 34.21% Ховд 91 54,288 11 19,593 36.09% Хөвсгөл 129 86,588 4 28,324 32.71% Хэнтий 89 50,115 7 20,325 40.56% Улаанбаатар 457 928,990 630 342,740 36.89% Нийт 2,087 2,041,335 779 719,008 35.22%


















