Нийт сумын 90 гаруй хувьд нь гал унтраах мэргэжилтэн, техник хэрэгсэл байхгүй
Манайд хамгийн их гардаг гамшиг нь түймэр. Нэг жилд гарч байгаа гамшиг, гэнэтийн ослын 80-90 хувь нь гал түймэр байгаа юм.
Мэдээллийн алба

Манайд хамгийн их гардаг гамшиг нь түймэр. Нэг жилд гарч байгаа гамшиг, гэнэтийн ослын 80-90 хувь нь гал түймэр байгаа юм. Гэсэн ч өнөөдөр 320-иод сумаас 30 гаруй нь гал унтраах ангитай. Бусад сум сууринд гал унтраах мэргэжлийн алба байтугай ганц машин техник ч байдаггүй.
Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Гол нь иргэд өөрсдөө гамшгийн эрсдлийг бууруулах, аюул багатай даван туулах чадвартай байх ёстой” гэж олон улсад үздэг болсон. Тиймээс сайн дурын нөхөрлөлийг хуулийн хүрээнд байгуулж ажиллахыг манай улс дэмждэг гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн судалгааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор н.Сэржмядаг мэдэгдлээ.
Сүүлийн 10 жилд Онцгой байдлын албан хаагчдын тоо хоёр дахин нэмэгджээ. Харин сүүлийн таван жилд 2-3 гал унтраах албыг шинээр байгуулсан байна


















