Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтэд тустай хөдөлмөр эрхлэхээр шийтгүүлсэн хүмүүст гэнэтийн шалгалт хийлээ

шийтгүүлсэн хүмүүс мод тарих, зүлэгжүүлэх, хүлэмжид үрсэлгээ суулгах зэрэг ажил хийж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтэд тустай хөдөлмөр эрхлэхээр шийтгүүлсэн хүмүүст гэнэтийн шалгалт хийлээ
Нийтэд тустай хөдөлмөр эрхлэхээр шийтгүүлсэн хүмүүст гэнэтийн шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн прокурорын газраас "Агро парк” орон нутгийн өмчит төрийн үйлчилгээний газарт ажиллаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ял эдлэлтийн байдалд гэнэтийн шалгалт хийжээ. Тус байгууллагад ажиллаж буй шийтгүүлсэн хүмүүс мод тарих, зүлэгжүүлэх, хүлэмжид үрсэлгээ суулгах зэрэг ажил хийж байгаа аж.

Шалгалтын явцад "Агро парк”-ийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, ойн инженер, талбай хариуцсан ахлах мэргэжилтэн зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад ажил олгогч байгууллагын чиг үүрэг, хариуцлагатай холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудаар мэдээлэл хийжээ. Мөн цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэл, зөрчлийн талаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад долоо хоног бүр явуулж буй албан тоот, гэрээ, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн тэмдэглэл зэргийг эмх цэгцтэй хөтлөн хүн тус бүр дээр хавтас нээж, өдөр тутмын ажил үүрэгт нь хяналт тавьж буй албан тушаалт хадгалж байх талаар үүрэг чиглэл өгчээ.

Хуваалцах