Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

"Нийтийн ахуйн үйлчилгээний төв" төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

"Петровис" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Нийтийн ахуйн үйлчилгээний төв" төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна
"Нийтийн ахуйн үйлчилгээний төв" төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

"Петровис" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр, номын сан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.

Мөн ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтыг цогцоор нь хийж гүйцэтгэж байна. Төслийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.

Хуваалцах