Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 163 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ
Нийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар 2020 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 163 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 274 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 334 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 163 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 151, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 72, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Хуваалцах