Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн бүжгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс олон нийтийг хамарсан нийтийн бүжгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахгүй байх тухай мэдэгдэл хүргүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн бүжгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ
Нийтийн бүжгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдацтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар зарлиг гаргасан.

Улсын Онцгой комиссын 2020 оны 01, 02, 03, 04 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар захирамж, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04 тоот тушаалаар батлагдсан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг тус тус хангуулах ажлын хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс олон нийтийг хамарсан нийтийн бүжгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахгүй байх тухай мэдэгдэл хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах