Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө
Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар энэхүү ажлыг сайн зохион байгуулж байгааг хэлээд цаашлаад дүүргүүдийн удирдлагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай явуулах хэрэгтэй гэлээ.

Мөн "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.

Хуваалцах