“Нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг баасан гараг бүр зохион байгуулж байна
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ эрүү, хэв журмын нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Нийтийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Энэхүү арга хэмжээг долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчил байнга давтамжтай үйлдэгддэг эмзэг цэгүүдэд цагдаагийн ажилтан, хороодын Засаг дарга, Засаг даргын ажлын албаны болон Иргэдийн нийтийн хурлын дарга, гишүүд, олон нийтийн цагдаагийн ажилтан, урамшуулалт эргүүл, их, дээд сургуулийн оюутан, иргэдийн төлөөллийг эргүүлд ажиллуулснаар гудамж талбай, олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчил буурах хандлагатай байгаа ажээ.