Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард 125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж,

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ
Нийтийн эзэмшлийн 750 мянган метр квадрат талбайг цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгүүдэд 6, 7 дугаар сард 125.0 мянган метр квадрат зүлэг тарьж, 9000 метр квадрат цэцгийн мандал, 20.0 мянган метр квадрат талбайг цэцэгжүүлж, 750 мянган м2 талбайг цэвэрлэж,зэрлэг ургамлыг нь устгалаа.

Нисэх, Яармагийн зам дагуу 40000 м2, Их Монгол Улсын гудамжинд 5000м2, 3 дугаар Дулааны цахилгаан станцын зүүн замын 2600м2, Чингэлтэй, Амгалангийн гудамжинд 6000 м2 талбайг зүлэгжүүлсэн.

Нийт 18 мянган урт метр ургамлан хашлагыг засч хэлбэржүүлж, 1600.0 мянган ширхэг мод, сөөгөнд графикийн дагуу усалгаа хийлээ. Хур бороо багатай, гантай байсан учраас шинээр тарьсан зүлэг, мод сөөгөнд шөнийн цагаар хийх усалгааны давтамжийг нэмэгдүүлсэн. Хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын технологийн мөрдөлтөнд “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллаа.

Хуваалцах