Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор шинээр хийгдсэн бүтээн байгуулалтууд болон нийтийн эзэмшлийн байгууламжуудад тавих хяналтыг сайжруулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх түр гэрээг байгуулжээ.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн арчлалт, хамгаалалтыг сайжруулна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор шинээр хийгдсэн бүтээн байгуулалтууд болон нийтийн эзэмшлийн байгууламжуудад тавих хяналтыг сайжруулахаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай ажил гүйцэтгүүлэх түр гэрээг байгуулжээ.

Ингэхдээ дүүргийн нутаг дэвсгэрийг зургаан бүс болгон хувааж тус тусад нь хариуцуулсан байна.

Танилцуулбал: Нэгдүгээр бүс буюу 5 дугаар хороог “Тунамал талст эрдэнэ” ХХК

Хоёрдугаар бүс буюу 3,13,15 хороог “Цацэ” ХХК

Гуравдугаар бүс буюу 2,4,6 хороог “Уэст Глобал” ХХК

Дөрөвдүгээр бүс буюу 1,8,18 хороог “Хас Энч” ХХК

Тавдугаар бүс буюу 7,10,17 хороог “Ачит Асар” ХХК

Зургаадугаар бүс буюу 11,14,19,20 хороог “Наран дугуй трейд” ХХК

Эдгээр байгууллагууд нь гудамж, зам талбай, орон сууц болон гэр хорооллын дундах байгууламжуудын арчлалт, хамгаалалт, үйлчилгээний чанарт байнгын хяналт тавьж, гадны нөлөөгөөр гэмтэл учирсан тохиолдолд захиалагчид албан ёсоор мэдэгдэж, засвар үйлчилгээг хийх юм.

Хуваалцах