Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх ажил үргэлжилж байна
Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх ажил үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Дээрх хугацаанд нийтийн хэрэгцээний зам, талбайд тээврийн хэрэгслийг урт хугацаагаар байрлуулж орхисон 34 тээврийн хэрэгслийн мэдээллийг иргэдээс авч, 3 тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, 31 тээврийн хэрэгслийг эзэмшигчийг тогтоон, тухайн зам талбайг чөлөөллөө.

Хуваалцах