Нийтийн эзэмшлийн зам, талбайгаас 20 тонн хог цэвэрлэжээ
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн түүвэр хог хаягдлыг цэвэрлүүлэх зорилгоор энэ сарын 2-6-ныг хүртэлх тав хоногийн хугацаанд дүүргийн ТҮТ-ийн гэрээт ажилтнууд болох Иргэдийн бүлгийг хуваарийн дагуу авч ажиллуулсан байна.
Мэдээллийн алба

Цэвэрлэгээг дараах хуваарийн дагуу хийлгэж, цэвэрлэгээний явцад гэр хорооны байцаагч, хэсгийн ахлагч, хөдөлмөрийн гэрээт ажилтан нар хяналт тавьж ажиллажээ.
5 дугаар сарын 2-нд Хорооны 1, 2а хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай – 2 рейс 3,7тн
5 дугаар сарын 3-нд Хорооны 2б,3,4 дүгээр хэсэг – 3 рейс 4,5тн
5 дугаар сарын 4-нд Хорооны 5а хэсэг – 2 рейс 3,2 тн
5 дугаар сарын 5-нд Хорооны 6-р хэсэг шинэ суурьшил – 2 рэй 3,2тн
5 дугаар сарын 6-нд Хорооны 5б хэсэг Сэнс толгойн орчим – 3 рейс 4,7 тн хогийг тус тус цэвэрлэсэн бол нийтдээ 13 рейсээр 20 тонн хогийг ачиж тээвэрлүүлсэн байна.