Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна

Долоодугаар сарын 28-ны өдөр орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намяньжүгийн гудамж, Токиогийн гудамж, Дэнжийн 1000, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансар, Сансарын нүхэн гарц, Цагдаагийн гудамж, КТМС, Шар хадны зам, Монелийн уулзвар усанд автагдаж авто замуудын зорчих хэсэгт шороо, чулуу

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна
Нийтийн эзэмшлийн зам, талбайн хогийг тогтмол цэвэрлэж байна. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 28-ны өдөр орсон борооны улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намяньжүгийн гудамж, Токиогийн гудамж, Дэнжийн 1000, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансар, Сансарын нүхэн гарц, Цагдаагийн гудамж, КТМС, Шар хадны зам, Монелийн уулзвар усанд автагдаж авто замуудын зорчих хэсэгт шороо, чулуу ихээр хуримтлагдсаныг цэвэрлэж, авто замын усыг соруулах ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Мөн хоёр бобкат, нэг дреста, хоёр ачааны авто машин, болон шөнийн цагаар зам цэвэрлэгээний машинууд нэмэлтээр гарч, Намяньжүгийн гудамж, Нарны зам, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Баянбүрдийн тойрог, Сансарын нүхэн гарц, Дэнжийн 1000-н зам, Чингэлтэйн өргөн чөлөө, КТМС, Шар хад, Монелийн уулзварын замд 80 зам талбайн үйлчлэгч цэвэрлэгээг хийж, нийт 28 удаагийн рейсээр 108.7 тн хог хаягдлыг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэжээ.

Хуваалцах