Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлнэ

Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хог ачилт тээвэрлэлтийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, сар шинийн баярын өдрүүдэд нарийвчилсан хуваарь гарган ажиллуулахаар болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлнэ
Нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Бямба гарагт болсон нийтийн цэвэрлэгээний үеэр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 127 улсын байцаагч бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд хяналт тавин ажиллаж, 252 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 1 114 аж ахуйн нэгжид үүрэг даалгавар өгч, цэвэрлэгээнд хамруулсан байна. Хяналтын явцад зөрчил бүхий 6 аж ахуйн нэгжид улсын байцаагчдын 15 заалт бүхий 6 албан шаардлага хүргүүлж, 1 иргэн, 3 аж ахуйн нэгжид холбогдох хууль, тогтоомжийн дагуу 270.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Дүүргүүдээс болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ удаагийн их цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцсон дүн ирүүлсэн байна. Тиймээс баярын өдрүүдийг дуустал дүүргүүд цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлэн, гэр хорооллын айл өрх, гудамж, жалганд үүссэн хог хаягдал, орон сууцны бункер, хорооллын доторх хогийн цэгүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн ажиллуулах юм. Мөн байгууллага, аж ахуйн нэгжийн хог ачилт тээвэрлэлтийн давтамжийг 2 дахин нэмэгдүүлж, сар шинийн баярын өдрүүдэд нарийвчилсан хуваарь гарган ажиллуулахаар болжээ.

Хуваалцах