Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн халуун усны газруудад хяналт шалгалт хэрэгтэй

Баянхонгор аймгийн төвийн нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас нийтийн халуун усны газруудын ачаалал өндөр байдаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн халуун усны газруудад хяналт шалгалт хэрэгтэй
Нийтийн халуун усны газруудад хяналт шалгалт хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн төвийн нийт өрхийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас нийтийн халуун усны газруудын ачаалал өндөр байдаг. Тус аймагт зургаан халуун усны газрыг үйл ажиллагаатай холбоотой гомдол гарах болжээ. Тухайлбал, II халуун усны үйлчлүүлэгчид хаалгандаа цоож цуургагүй, савангийн тавиургүй, гэрэл муутай өрөөнд усанд ордог байна. Мөн зарим өрөөнийх нь ханын плита хагарч жижиг амьтад үүрэлсэн, булан тохойд нь аалзны тор хэрсэн байдаг гэнэ.

Тусгай цэвэрлэгээний бодис, ариутгагч хэрэглэх нь битгий хэл газар асгарсан усыг нь арчаад л болчихдог аж.

Хуваалцах