Нийтийн хэв журам хамгаалах 140 ажилтан үнэмлэхээ гардан авав
Шинэчлэлийн Засгийн газар, Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон томоохон ажил хийгдсээр байна.
Мэдээллийн алба

Шинэчлэлийн Засгийн газар, Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон томоохон ажил хийгдсээр байна.
2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөн ажиллаж байгаа "Цагдаагийн албаны тухай хууль"-д "Олон нийтийн цагдаагийн ажилтан"-тай болохоор шинээр тусгагдсан нь хэрэгжиж эхэллээ.
ЦЕГ-ын сургалт дадлагын төвд олон нийтийн цагдааг мэргэшүүлэх 21 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулагдаж, 190 иргэн хамрагдахаас эхний 50 ажилтан анхны төгсөгчид болж сертификатаа гардаж авсан.
Харин өнөөдөр 140 ажилтан сертификатаа гардан авлаа. Ийнхүү 190 иргэн нийслэл хотын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажил үүргийг гүйцэтгэхэд бэлэн боллоо.


















