Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно

Нийтийн Монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглох юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно
Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баярт зориулсан Нийтийн Монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан энэ сарын 28-нд 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ.

Дээрх өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдана. Харин Нийтийн Монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглох юм байна.

Хуваалцах