Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
Энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хууль санаачилж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын даргад өргөн барьсан.
Мэдээллийн алба

Энэ оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Нийтийн сонсголын тухай хууль санаачилж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын даргад өргөн барьсан.
Уг хууль нь төрийг удирдах үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой бөгөөд хууль тогтоох сонсгол, хууль санаачлагч сонсгол, ерөнхий хяналтын сонсгол, мөрдөн шалгах сонсгол, төсвийн сонсгол, орон нутгийн сонсгол, томилгооны сонсгол гэсэн олон төрлийн сонсголыг зохион байгуулах боломжийг анх удаа хуулиар нарийн зохион байгуулж байгаа гэдгийг хууль санаачлагч хэлж байсан юм.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулахаар болжээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг маргааш өглөө 09:00 цагаас Төрийн ордны “Г” танхимд болно.


















