Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээвэр 06.45 цагаас иргэдэд үйлчилнэ

Маргааш есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хэдийгээр амралтын өдөр таарч буй ч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ маргааш болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээвэр 06.45 цагаас иргэдэд үйлчилнэ
Нийтийн тээвэр 06.45 цагаас иргэдэд үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Маргааш есдүгээр сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хэдийгээр амралтын өдөр таарч буй ч цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ маргааш болно.

Тиймээс нийслэлийн Нийтийн тээврийн газрын автобус, тролейбусууд маргааш ердийн хуваариас эртлэн үйлчилгээнд гарахаар болжээ.

Тодруулбал, амралтын өдрүүдэд өглөө 08.00 цагаас эхлэн иргэдэд үйлчилдэг нийтийн тээврийнхэн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан 06.45 цагт ажлаа эхлүүлж, оройн 22.00 цаг хүртэл үйлчлэх болсон байна.

Түлхүүр үг:нийтийн тээвэр
Хуваалцах