Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн зээллэг хийх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан автобусаар нийтийн тэврийн парк шинэчлэл хийнэ. Үүний хүрээнд 10 ширхэг хоёр давхар автобус, 36 ширхэг дан автобусыг нэвтрүүлэхэд нийт 26.2 тэрбум төгрөг шаардлагатай юм.

Төслийн санхүүжилтийн 20 хувийг нийслэлийн төсвөөс, үлдэгдэл 80 хувийг зээлийн эх үүсвэрээр олгохоор болсон. Тиймээс 21 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн зээллэг хэлбэрээр бүрдүүлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авахаар боллоо.

Эх сурвалж: НИТХ

Хуваалцах