Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврээр хэрхэн дамжин суух хөнгөлөлтийг эдлэх вэ

Улаанбаатар смарт карт ХХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02-р сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 21-р тогтоол, Нийти

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврээр хэрхэн дамжин суух хөнгөлөлтийг эдлэх вэ
Нийтийн тээврээр хэрхэн дамжин суух хөнгөлөлтийг эдлэх вэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар смарт карт ХХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02-р сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 21-р тогтоол, Нийтийн тээврийн бодлогын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 01/02/3311 тоот албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу тарифын өөрчлөлтийг нэвтрүүлсэн. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно.

Тэгвэл зорчигчид буух бүрдээ картаа дарж буух ёстой аж. Дамжин суух хөнгөлөлтийг эдлэхийн тулд та

-Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.

- Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.

- Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.

- Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.

- 1 удаа төлбөр төлж тухайн өдөртөө 3 удаа дамжин суух боломжтой.

- Автобуснаас буух бүрдээ Umoney төхөөрөмжид картаа дарж уншуулсан тохиолдолд дамжин суух эрхтэй болох юм.

Харин Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны тэмүүлэл зэрэг хамтарсан карттай байвал дамжин суух боломжтой аж.

Хуваалцах