Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ

Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан өчигдөр нийтийн тээврийн хэрэгслүүдэд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан өчигдөр нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн авто тээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа.

Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа.

Үүнээс:

Ариутгал хийгдсэн – 589
Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
Зай барь тэмдэглэлтэй эсэх - 589
Жолоочийн хамгаалах хувцастай эсэх- 70 тээврийн хэрэгслийн жолоочид хангалт хийсэн байна.
Мөн ариутгал үйлчилгээний Шинэ ариусгал ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02 % проценттэй/ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгалыг хийжээ.

Хуваалцах