Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн 1226 автобусыг бүрэн камержууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн 1226 автобусыг бүрэн камержууллаа
Нийтийн тээврийн 1226 автобусыг бүрэн камержууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Улаанбаатар смарт карт ХХК, Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж, байгууллагуудын 1226 автобусыг 100 хувь камержуулан тус компаниудад хүлээлгэн өгчээ.

Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын камерыг ашиглах журмыг Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар нарын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгддэг бөгөөд нэг тээврийн хэрэгсэлд дөрвөн хяналтын камер байршуулсан байна. Энэхүү хяналтын камер бичлэг 15-30 хадгална. Энэ нь нийтийн тээврийн хэрэгсэлд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход бодитой ажил болох юм.

Цаашид бусад автобус баазуудын нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын камерыг онлайнаар болон гар утаснаасаа хянадаг болгох талаар ажиллаж байна.

Хуваалцах