Нийтийн тээврийн 7 чиглэлийг өөрчлөөд байна
Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлийг түр хугацаанд өөрчиллөө.
Мэдээллийн алба

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлийг түр хугацаанд өөрчиллөө. Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Хувьсгалын гудамжны авто замыг өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 10 дугаар сарын 01-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хаасан тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 7 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна.Иймд тухайн чиглэлүүд нь ЭНЭ зураглалын дагуу зорчиж байна. Ч20А "Баянхошуу – 3,4-р хороолол – Өнөр хороолол /араар/ - Геологийн төв лаборатори"Ч20Б "Баянхошуу – Геологийн төв лаборатори – Өнөр хороолол – 3,4-р хороолол"Ч41 "Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг"Ч43 "Баянхошуу – Ард кинотеатр – Бөмбөгөр худалдааны төв"Ч48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"Ч48А "Зүүн салаа Шинэ зам /Хойгуур/ – Чингэлтэй дүүрэг – МУБИС"Ч54 "Яармаг – 10-р хороолол – 3,4-р хороолол – Зурагт - Баянхошуу"


















