Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв

Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусыг ариутган халдваргүйжүүлжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв
Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв. Зураг: МҮОНРТ

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусыг ариутган халдваргүйжүүлжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Энэхүү ажилд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллалаа.

Хуваалцах