Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн 933 автобус иргэдэд үйлчилж байна

Өнөөдрийн /2021.02.01/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 317 такси үйлчилгээнд гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн 933 автобус иргэдэд үйлчилж байна
Нийтийн тээврийн 933 автобус иргэдэд үйлчилж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн /2021.02.01/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 317 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 54706 зорчигч үйлчлүүлжээ.

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 636 автобус, 59 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд 17 байцаагч, 203 шалгагч ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 216 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 46887 удаа уншуулжээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Хуваалцах