Нийтийн тээврийн автобус осол гаргажээ
Одоогоор ослын газар Замын цагдаагийн газрынхан ажиллаж, хэмжилт хийж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр нийтийн тээврийн том оврын автобус 4 дүгээр хорооллын эцэст осол гаргалаа. “Сутайн буянт” компанийн уг автобус 4 дүгээр хорооллын автобусны буудлыг мөргөж зогссон бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормоз ажиллахгүй байсан аж. Ослын улмаас хоёр хүн бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Одоогоор ослын газар Замын цагдаагийн газрынхан ажиллаж, хэмжилт хийж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
(1).jpg)


















