Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нийтийн тээврийн автобус осолдож, 26 хүн амь үрэгдлээ

Мягмар гарагт жуулчдыг Тайваний нисэх онгоцны буудалд хүргэхээр явж байсан нийтийн тээврийн автобус хурдны зам дээр осолдож, 26 хүн амь үрэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн автобус осолдож, 26 хүн амь үрэгдлээ
Нийтийн тээврийн автобус осолдож, 26 хүн амь үрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Мягмар гарагт жуулчдыг Тайваний нисэх онгоцны буудалд хүргэхээр явж байсан нийтийн тээврийн автобус хурдны зам дээр осолдож, 26 хүн амь үрэгджээ. Онцгой байдлын албаныхан замыг хэсэгчилэн хааж, галыг яаралтай унтраажээ. Осол Тайваний хойд зүгийн Тао-Ян хотын хурдны зам дээр болсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Одоо мэргэжлийн байгуулагууд хэргийн газрын үзлэг хийж байгаа бөгөөд тэд юуны түрүүнд ослын шалтгааныг тогтоохоор оролдож байгаа юм. Хурдны зам дээр байрладаг хяналтын камерын бичлэгээс харахад нийтийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөж осолдохоос өмнө автобусан дотор гал гарч эхэлсэн байж болзошгүй байгаа юм.

Хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Тун Чен Ян одоохондоо ослын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч, ойрын хугацаанд ослын албан ёсны дүгнэлт гарна гэдгийг цохон тэмдэглэлээ. Түүнээс гадна амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийхэнийг Тайваньд авчрах ажлыг эхлүүлсэн болохыг мэдэгджээ.

Хурдний зам дээр явж байсан автобусанд гэнэт гал гарч, нэг ч хүн амьд үлдээгүй явдал нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдийн анхаарлыг ихээр татаад байна. Тайваний мэргэжлийн байгууллагууд энэ асуудлын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа ч алан хядах ажиллагаа байсан байж болзошгүй гэх таамаглал олны дунд хүчтэй газар аваад байгаа. Хэрвээ алан хядах ажиллагаа байсан бол Тайванийг БНХАУ-аас салан тусгаарлах бодлогыг дэмждэг бүлэглэлүүд үйлдсэн байх өндөр магадлалтай байна.

Хуваалцах