Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийтийн тээврийн автобусууд хуучин маршрутаар үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс эхэлж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн автобусууд хуучин маршрутаар үйлчилнэ
Нийтийн тээврийн автобусууд хуучин маршрутаар үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах журам өчигдрийн 21 цагт дуусгавар болсон.

Мөн үүнтэй зэрэгцэн иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчих туршилтын ажил ч дууссан билээ. Харин өнөөдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчилнэ.

Жолооч таны автомашины улсын дугаар 1 болон 6-ийн тоогоор төгссөн бол өнөөдөр хотын автозамын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг сануулж байна.

Хуваалцах