Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн автобусуудыг богино эргэлтээр явуулна

Хичээлийн шинэ жил угтан замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор НЗДТГ-аас машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн автобусуудыг богино эргэлтээр явуулна
Нийтийн тээврийн автобусуудыг богино эргэлтээр явуулна. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил угтан замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор НЗДТГ-аас машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Үүнтэй уялдуулан дээрх өдрүүдэд нийтийн тээврийн автобусуудыг богино эргэлтээр явуулахаар болжээ. Мөн зорчигч энэ хугацаанд 500 төгрөгийн үнэтэй нэг тасалбараараа тэр өдөртөө бүтэн өдөржин үнэгүй зорчих эрхтэй болох юм. Зорчигчийн тасалбарын хувьд тухайн өдрүүдэд улаан, ногоон гээд янз бүрийн байх аж.

Хуваалцах