Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн бүрэн бүтэн байдлыг хянах хэрэгтэйг анхааруулав

Том оврын автобусуудыг техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж үйлчилгээнд гаргаж байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн бүрэн бүтэн байдлыг хянах хэрэгтэйг анхааруулав
Нийтийн тээврийн бүрэн бүтэн байдлыг хянах хэрэгтэйг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Том оврын автобусуудыг техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж үйлчилгээнд гаргаж байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Өнгөрөгч бямба гарагт Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо “Гэсэр” сүмийн уулзвар орчимд том оврын автобус тормозгүй болж хазайн, 30 гаруй зорчигч гарч чадахгүйд хүрсэн юм.

Дуудлага мэдээллийн дагуу аврагчид болон галынхан ослын газар ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд орохоос өмнө авран хамгаалсан гэж НОБГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Бурмаа хэлж байна.

Хуваалцах