Нийтийн тээврийн газраас мэдээллээ
Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаар үндсэн тав, туслах долоон шугамын нэг чиглэлтэй замыг "Саппоро"-ийн зогсоол дээр зогсохгүй байхаар өөрчлөлт оруулжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн тээврийн газрын даргын тушаалаар үндсэн тав, туслах долоон шугамын нэг чиглэлтэй замыг "Саппоро"-ийн зогсоол дээр зогсохгүй байх өөрчлөлт оруулжээ.
Учир нь "Гудамж төсөл"-ийн хүрээнд Саппорогийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд хуучин саппорогийн тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр цаашид замын хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Энэ чиглэлийн тээврийн хэрэгслүүд нь цаашид Саппорогийн зогсоол дээр зогсолгүй уулзвараас зүүн гар тийш эргэн III эмнэлгийн баруун талын зогсоол дээр зогсож зорчигчдод үйлчлэх болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.


















