Нийтийн тээврийн хэрэгсэл 07-10, 17-20 цагийн хооронд зорчих хатуу хуваарьт шилжлээ
Нийслэлийн Шуурхай штабаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагт цахим хурал хийлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Шуурхай штабаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цагт цахим хурал хийлээ.
Тус цахим хуралд Засаг дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын өчигдрийн /2020.11.17/ жижүүрийн ахлагч, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг болон Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн төвийн жижүүрийн бүрэлдэхүүн оролцон, цаг үеийн мэдээлэл солилцлоо.2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн цагийн хязгаарлалтад хатуу зохицуулалт хийгдэхээр болсон байна. Тодруулбал явган зорчигч, автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд зорчих хатуу хуваарьт шилжиж байна.Бусад үед явган зорчигч болон бусад авто тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсооно.Мөн зөвшөөрөлтэй ААН-ийн нийт албан хаагчдын 10-15 хувь нь ажилдаа явах шийдвэрийг УОК-оос гаргасан байна.
Ковид-19 цар тахлын хүрээ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед Улсын Онцгой Комиссын шийдвэрийг даган мөрдөж, гэртээ байх дүрэмийг чандлан сахихыг иргэд та бүхэндээ уриалж байна.ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.


















