Нийтийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна
Нийслэлийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай" 01 дүгээр албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019.03.26-ний өдрийн "Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай" 02 дугаар албан даалгаврын хэрэгжилти
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын 2019.04.03-ны өдрийн "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай" 01 дүгээр албан даалгавар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019.03.26-ний өдрийн "Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай" 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг 2019.04.06-ний өдөр БГД-ийн нутаг дэвсгэр дэх 3,4-р хороолол, Вокзалын автобусны эцсийн зогсоолуудад Авто тээврийн хяналтын улсын байцаагч,, Ситибус консалтинг ХХК-ийн хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнүүд, хяналтын ажилтан, 20 шалгагчийн бүрэлдэхүүнтэй шалгаж байна.
Шалгалтанд Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээтэй ажилдаг 18 чиглэлийн 159 тээврийн хэрэгслийг хамарсан шалгалт хийлээ. Жолооч дүрэмт хувцасгүй 11 зөрчил, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу 7 зөрчил, гадна цэвэрлэгээ хийгдээгүй 8 зөрчил, цэвэрлэгээ хийгдээгүй 31 зөрчил, таазны цэвэрлэгээ хийгдээгүй 32 зөрчил, жолоочын бүхээгний цэвэрлэгээ бохир 31, суудлын бүрээсгүй 7, суудлын бүрээс бохир 29 зөрчил илэрлээ.
Цаашид албан даалгаврын хүрээнд хяналт шалгалтыг тогтмол хийж хэрэгжүүлж зөрчил дутагдлыг арилгахыг онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.





















