Нийтийн тээврийн хүлээлтийн хугацаа 4-7 минут байна
Тухайн газруудын зорчигч тээврийн урсгалаас хамаараад автобус хоорондын ирэх хугацаа 4-7 минут байх юм.
Мэдээллийн алба

Хотын зах хэсгээр амьдардаг оюутнуудыг хичээлээс нь хоцроохгүйн тулд хамгийн эхний автобус өглөөний 6 цаг 30 минутаас хөдлөж байхаар болсон. Ингэснээр нийслэлийн зах хэсгээр амьдардаг оюутнууд өглөөний эхний автобусанд амжиж сууснаар хичээлээсээ хоцрохгүй байх боломжтой гэж Нийслэлийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн Т.Мягмарсүрэн хэлж байна. Тухайн газруудын зорчигч тээврийн урсгалаас хамаараад автобус хоорондын ирэх хугацаа 4-7 минут байх юм.


















