Нийтийн тээврийн хяналтын камерыг сайжруулах, бүрэн ажиллуулах талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2365 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Мэдээллийн алба

Нийтийн тээврийн хяналтын камерыг сайжруулах, бүрэн ажиллуулах асуудлаар холбогдох байгууллагууд хэлэлцлээ. Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2365 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Үүний 50 орчим хувь нь автобусны буудал болон нийтийн тээвэрт үйлдэгдсэн байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газраас нийслэлд үйлчилгээ эрхэлдэг зорчигч тээврийн 20 аж ахуйн нэгж, байгууллагын том оврын 1229 автобус, троллейбусны камерыг хянаж ажиллалаа. Энэ шалгалтаар 666 зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад н.Батцэнгэл ярилаа.
Mongolian National Radio · Нийтийн тээврийн хяналтын камерыг сайжруулах, бүрэн ажиллуулах талаар хэлэлцлээ
Нийтийн тээврийн хяналтын камерын үзлэг шалгалтыг өнгөрсөн есдүгээр сарын 17-20-ны хооронд зохион байгуулжээ.


















