Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн маршрут, зохион байгуулалт

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны 30 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн маршрут, зохион байгуулалт
Нийтийн тээврийн маршрут, зохион байгуулалт. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны 30 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна. Олон улсад 1.000.000 хүнд 1000 автобус үйлчилдэг байхаар тооцоолдог ба 1,600,000 хүн амтай Улаанбаатар хотод 1600 орчим автобус үйлчлэх хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 920 автобус үйлчилгээнд гардаг ба парк шинэчлэлтээр их багтаамжийн 680 автобус нэмэх шаардлагатай. Гэвч 2021 онд 531 автобус насжилтаар хасагдах төлөвтэй байна.

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор хот дотор богино эргэлтийн маршрутыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. Иргэдэд үйлчлэх тав тухтай нөхцөлийг бүрдүүлэх, томоохон орон сууцны хорооллуудад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах үүднээс шинэ төлөвлөлт хийж чиглэлийн давхцлыг арилгана.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар

Хуваалцах