Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна

Сүүлийн жилүүдэд автомашины тоо хүн амын өсөлтөөс давж, өрх бүрт нэг автомашин оногдох хэмжээнд хүрчээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна
Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд автомашины тоо хүн амын өсөлтөөс давж, өрх бүрт нэг автомашин оногдох хэмжээнд хүрчээ. Нийт тээврийн хэрэгсэлд амины машины эзлэх жин дэлхийн томоохон хотуудад дээд үзүүлэлт нь 70 хувьтай байдаг. Харин Улаанбаатарт 80 хувьтай. Нийтийн тээвэр замын хөдөлгөөнд оролцдог хэрэгслийн 1 хувийг эзэлдэг ч нийт зорчигчдын 50 гаруй хувь нь үйлчлүүлж байна. Цаашид хотын хүн ам өсөхөд түүнийг дагасан төвлөрөл, тээврийн хэрэгслийн хэрэгцээг нийтийн тээврийн оновчтой менежментээр шийдэхгүй бол автомашины тоо огт буурахгүйгээр барахгүй замын түгжрэлээсээ хэзээ ч салахгүй, “хот төлөвлөлт өөрөө түгжирч” мэдэхээр байна. Нийслэлийн тээврийн газар ямар гарц шийдэл хайж, юу хийж байгааг тодруулъя.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хэлтсийн дарга н.Цэцэгмаагийн ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Нийтийн тээврийн оновчтой менежмент хэрэгтэй байна

Хагас дутуу, үндэслэл тооцоо тааруу шийдвэр гарсаар байгаа учраас нийтийн тээврийн салбарын хөгжил гацсан. Энэ салбарын хөгжлийг хотоос салгаж ойлгож хэрхэвч болохгүй. Бүхий л шийдвэр, бүтээн байгуулалт, хот төлөвлөлт гээд өргөн хүрээний асуудлууд өөр хоорондоо уялдаатай явах учиртай. Үүнийг зохицуулах гарц нь бодит мэдээлэлд түшиглэн гаргасан тооцоо судалгаа гэж эдийн засагчид зөвлөж байна.

Хуваалцах