Нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах ёстой
Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах шаардлагатай гэж үзэж байна.
Мэдээллийн алба

Том оврын автобус эрхлэгчдийн холбооноос нийтийн тээврийн орлогыг олон нийтэд ил тод байлгах шаардлагатай гэж үзэж байна. Нийтийн тээврийн шинэ систем нэвтэрснээс хойш Улаанбаатар смарт карт компанид өдөрт 170 орчим сая төгрөгийн орлого төвлөрч байгаа юм.
Тодруулбал, 130 мянга орчим иргэн смарт карт авснаас өдөрт 20 сая төгрөг, харин бэлэн мөнгөөр үйлчлүүлэгчдээс 150 орчим сая төгрөгийн орлого төвлөрдөг дүн гарчээ. Хуучин тасалбар тасалж байх үед өдөрт 250 орчим сая төгрөгийн орлого төвлөрдөг байсан. Иймээс одоо орлогын нэгдсэн мэдээллийг олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж Том оврын автобус эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярилаа.


















