Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийтийн тээврийн санхүүжилтийг олгоно

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаа нар нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлаа нөхөн авахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн санхүүжилтийг олгоно
Нийтийн тээврийн санхүүжилтийг олгоно. Зураг: МҮОНРТ

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаа нар нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлаа нөхөн авахаар боллоо. Ингэснээр өмнө нь Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээнийхэн, “Улаанбаатар” смарт карт компани хоорондын гурван талт гэрээ байгуулагдах явцад үүссэн маргаан үүгээр шийдвэрлэгдлээ. Гэхдээ хоёр талт гэрээ болгон өөрчилсөн байна. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа шалгагч нарын үйл ажиллагаа болон орлого төвлөрүүлэх асуудлыг “Улаанбаатар смарт карт” компани гэрээгээр хариуцдаг аж.

Ингэхдээ нийт автобус компанид 7.9 тэрбумын нөхөн олговрыг гүйцэтгэлийнх нь дагуу олгож, санхүүжилтийнх нь 50 хувийг олгохдоо их багтаамжийн автобусыг 32600, залгаа автобусыг 72000, троллейбусыг 27000 төгрөгөөр баталсан байна.

Хуваалцах